Засаг дарга Б.Бадраа сүүлийн 3 жилийн ажлаа иргэд хөдөлмөрчиддөө тайлагналаа

2015-11-30

Өмнөговь аймгийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны тайлангын хүрээнд Засаг дарга Б.Бадраагаар ахлуулсан ажлын хэсэг 11-р сарын 6-аас 15-ны хооронд бүх сум багт хүрч ажиллаа. Бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг иргэд хөдөлмөрчиддөө хүргэж, цаашид орон нутгаа хөгжүүлэх тал дээр санал бодлоо солилцон, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэсэн байна. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, иргэн бүрийг эрүүл саруул тав тухтай, орчинд амьдрах, эмнэлэгийн туслалцааг түргэн шуурхай болгох зорилготойгоор Ханбогд, Ноён, Сэврэй, Цогт-Овоо сумдын эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүг шийдвэрлэснээс гадна унах мотоциклийн асуудлыг шийдвэрлэлээ. Мөн төрийн үйлчилгээг хүртээмжтэй, тасралтгүй явуулах зорилготойгоор Гурвантэс, Баяндалай, Номгон сумын ЗДТГ-ын барилгыг барьж ашиглалтанд оруулах, Хүрмэн-Даланзадгад чиглэлийн замыг засварлах ажлуудыг хэлэлцэн  шийдвэрлэж ажиллаа.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн