Булган сумын нутаг дэвсгэрт 340 өрхийн 142.4 мянган мал сүрэг өвөлжиж байна. Хүрмэн, Баяндалай, Сэврэй, Ноён зэрэг сумдын 8 малчин өрх өвөлжиж байна. 11 дүгээр сараас хойш дөрвөн удаа цас орж цасны зузаан 5-50см болсон. Мал бэлчээрлэх боломжгүй буюу салхины хурд 15-18м/сек хүрсэн өдрийн тоо долоо хоног дутамд гарсаар байна. Сумын нөөцийн өвс тэжээл нэлээд борлогдож одоогийн байдлаар нөөцөд 10 тонн өвс, 5 тонн тэжээл байна. Малын хэвтэр бууц хөлдөх, зарим нутаг дэвсгэрийн бэлчээр салхинд цохигдох зэрэг үзэгдэл болж нийт нутгийн 42% нь цастай байгаа хэдий ч нийт малчин өрхөөр явхад өвөлжилт хэвийн байна.
Булган сум төвийн уурын зуухны шинэчлэлийн асуудлыг аймагт тавьж орон нутгийн 63,4 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 1,3 мигаватын шинэ зуух суурилуулан ашиглаж байгаа бөгөөд албан байгууллагууд, Аж ахуйн нэгжүүд, айл өрх, Сургууль, Цэцэрлэг, Дотуур байрны хүүхэд дулаан газар тав тухтай сурч, ажиллаж, амьдарч байна.
СУМУУД
САНАЛ АСУУЛГА
САЙТЫН ХАНДАЛТ
Өнөөдөр
Энэ долоо хоногт
Нийт үзсэн хуудас
Монгол Улс, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, III баг нутгийн удирдлагын ордон
Утас: 7053-0001
Факс: 7053-2111
e-mail: info@omnogovi.gov.mn