Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрлөг боллоо

2015-12-18

                  Өнөөдөр  “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах” өдөрлөг ХЖТ-т боллоо.  Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж болон холбогдох мэргэжлийн хүмүүс оролцсон бөгөөд Өмнөговь аймгаас хөгжлийн бэрхшээлттэй иргэддээ хандан хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан байна. Тухайлбал: “Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн нөхөн сэргээлт”, “Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөр”  зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг тогтворжуулах чиглэлээр оновчтой бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж   байна. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв”-г барьж байгуулахаар ажиллаж байна. Энэхүү төв баригдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо нэмэгдэж, үйл ажиллагаа явуулах бүрэн боломж бүрдэх юм.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн