Нэг цэгийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүллээ

2016-01-27

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 2,5 тэрбум төгрөгөөр  шинэ суурьшлын бүсэд Даланзадгад сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын байрыг барьж өнгөрсөн Даваа гаригийн билэгт сайн өдөр нээлтээ хийлээ. Хамгийн сүүлийн үеийн чанарын шаардлага хангахуйц материалаар барьж байгуулсан бөгөөд иргэд олон түмэнд Нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой бүтээн байгуулалтын ажил боллоо. Төрийн 11 байгууллагын 100 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой болж байна. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагууд төвлөрсөн байна. Мөн банк санхүүгийн байгууллагыг ч төвлөрүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлж байлаа. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...