Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар шинэ байрныхаа нээлтийг хийлээ

2016-01-27

Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар шинэ суурьшлын бүсэд баригдсан шинэ байрныхаа нээлтийг өнөөдрийн билэгт сайн өдөр хийлээ. Шинэ байрандаа "Нэг цэгийн үйлчилгээг төвлөрүүлж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, ил тод байдлыг хангах бүхий л тал дээр анхаарч ажилласан байлаа. Энэхүү Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын байрыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 2,5 тэрбум төгрөгөөр барьж байгуулсан бөгөөд иргэд ард түмний цаг хугацааг хэмнэсэн, төрийн үйлчилгээг ил тодоор хүртэх бүрэн боломжийг хангасан цогц шийдэл болж чадсан байгааг иргэд хөдөлмөрчид онцолж байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн