Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөн боллоо

2016-01-28

Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөн болж, өнгөрсөн онд хийж бүтээсэн ажил үйлсээ танилцуулж 2016 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Өмнөговь аймаг өнгөрсөн 2015 онд ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангах хил хамгаалах салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн аймаг боллоо. Мөн Хилийн цэргийн 0131-р ангийн бие бүрэлдэхүүн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж шилдэг анги болсон байна. Түүнчлэн аймаг орон нутгийн удирдлагуудаас хил хамгаалах салбарт оновчтой зөв бодлогыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд хийж бүтээсэн ажил амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж аймгийн Засаг дарга Б.Бадрааг Хил хамгаалах ерөнхий газрын дээд шагнал “Сүлдэт багана” шагналаар шагналаа.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн