Хатан Сэврэйчүүд 3 жил дараалан аймгийн Тэргүүний сумаар тодорлоо

2016-02-06

Гал бичин жилийн босгон дээр Сэврэй сум аймгийн тэргүүний сумаар шалгарч 3 жил дараалан аймгийн тэргүүний сум , тэргүүний ИТХурал болж чадсан юм. Тус сумын шагналыг Аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдоржоор ахлуулсан ажлын хэсэг гардуулсан бөгөөд тэргүүний хамт олоноор шалгарсан Сэврэй сумын 20-р цэцэрлэгт батламж , эрүүл мэндийг дэмжигч байгууллагын гэрчилгээ олголоо. 
Мөн аймгийн сайн малчин цол тэмдэгээр Д.Өөдөс, С.Батцэнгэл шагнагдсан бол аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр тус сумын Д.Энхмаа,Э.Бэхбаяр,аймгийн ИТХ-н өргөмжлөлөөр Ж.Дэлгэрмаа, Ц.Бүддорж,Ц.Энхбат нар шагнагдсан байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...