Аймгийн сайн малчнаар Ноён сумын малчин Ү.Баяраа тодорлоо

2016-02-08

Ноён сум 2015 онд шинээр 11 мянгат малчинтай болж,2014 оны 9 мянгат малчин мөн 1990 оноос хойшхи 3 мянгат малчинд сумын мянгат малчины малгай залаа олгож мянгат малчины зөвлөгөөн зохион байгууллаа. Уг зөвлөгөөнөөр мянгат малчидтай гэрээ байгуулж сургалт зохион байгуулсан юм.Мөн сар шинийн бөхийн барилдаан болж аймгийн заан Д.Өнөрбаяр түрүүлж аймгийн начин Л.Отгонбаатар үзүүрлэсэн байна. Ноён сумын аймгийн сайн малчин цол тэмдэгээр малчин Ү.Баяраа тодорч шагналыг Аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдоржоор ахлуулсан ажлын хэсэг гардууллаа. Аймгийн хүндэт “ЖУУХ БИЧИГ”-ээр Ганзагад багийн малчин С.Цогт,багш Я.Амаржаргал нар шагнагдсан бол аймгийн ИТХ-н өргөмжлөлөөр Ц.Оюунцэцэг,Д.Алтанзул,Ц.Должинжид,Ш.Ганбат нар шагнагдсан байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...