Төрийн үйлчилгээг явуулах орчин сайжрав

2016-02-23

Сүүлийн жилүүдэд 27 багийн конторын барилгыг шинээр барьснаас 18 багийн конторын барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барилаа. Мөн 4 багийн конторын барилгыг засварлаж 58 багийг техник тоног төхөөрөмж болон дотоод тохижилтоор хангаж нийт 242,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүнээс 144,1 сая төгрөг нь орон нутгийн хөрөнгө оруулалт байна. Үүний үр дүнд  албан хаагчид 100 хувь компьютер техник хэрэгслээр хангагдсан бөгөөд багийн конторын барилгыг 100 хувь шинэчлэн засварлаж иргэд төрийн анхан шатны үйлчилгээг тав тухтай орчин нөхцөлөөс авах боломж бүрдсэн юм. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...