Өмнөговь аймаг таримал ойн сангаар улсад тэргүүлж байна

2016-02-23

Өмнөговь аймаг бусад аймгуудаас анх удаа, “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-ыг батлан хэрэгжүүлж, мод тарьж ургуулсан иргэн, аж ахуй нэгжийг урамшуулж байна. Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд нийт 364,0 мод тарьсан байна. Монгол улсын Ерөнхийлөгчөөс санаачлан хэрэгжүүлж байгаа 1 сая мод тарих хөдөлгөөнийг дэмжиж, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар ӨМӨЗО-ны хөрш аймгуудтай гэрээ байгуулан 1000 ширхэг үрсэлгээний гоёлын модыг авч тариалах ажлыг хийлээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Гацуур, Шар навчит хайлаас, Босоо арц  болон 6515 ширхэг 3 настай улиас модыг Даланзадгад сумын төвд болон нисэх буудал, Улаанбаатар Мандалговь чиглэлийн 9,5 км автозамын дагуу 6512 ширхэг 3 настай улиас модыг тариаллаа. Шинээр тарьсан модны усалгаанд зориулж, 10 тонн даацтай зориулалтын автомашиныг орон нутгийн төсвийн 35,5 сая төгрөгөөр нийлүүлж ногоон байгууламжийн усалгааг хийж байна. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...