Монгол тэмээ-999 арга хэмжээний зохион байгуулах салбар комиссоос анхааруулж байна

2016-02-23

“Монгол тэмээ-999” гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох арга хэмжээг зохион байгуулахаар Өмнөговьчууд бэлтгэл ажлыг үе шаттайгаар хийж байна. Аймгийн Засаг дарга Б.Бадраагаас ахлуулсан 4 салбар комисс ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл ажил 70-80 хувьтай явж байна. Тус арга хэмжээг олон нийтэд мэдээлэх Хэвлэл мэдээллийн ажилтнуудад дараах зүйлсийг анхааруулж байна.

-Машинд зогсоолын эрх авсан байх /ХМХ, сэтгүүлчдийн унах машин/

-Ажлын үнэмлэх, аль телевиз, сонин, сайтаас явж байгаа  гэдгийг илэрхийлсэн хувцас, таних тэмдэгтэй байх

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Олон нийттэй харилцах тасагт ирж бүртгүүлж Мандат авснаар мэдээ, нэвтрүүлэг бэлтгэх эрх үүснэ.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн