2016 ОНЫ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2016-02-25

Монгол улсын Засгийн газар, Хөдөлмөрийн Яамнаас хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилготой ард иргэдээ дэмжиж ажиллах чиглэлийн дагуу тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэ сарын 24-ны өдөр Өмнөговь  аймгийн ХЖТеатрт 2016 онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн нээлтийн арга хэмжээ болж аймаг орон нутгийн удирдлагуудаас оролцлоо. 2016 онд 7 хөтөлбөр, 1 төсөл хэрэгжих юм.

Өмнөговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд иргэдийг хувиараа хөдөлмөр эрхлэх, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр 11 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинэ ажлын байрыг бий болгож, үүнээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “40-өөс дээш насны ажил олоход бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Ажилтай орлоготой эмэгтэйчүүд”, “Шинэ амьдрал ажлын байр”, “Өрх гэр бүлийг дэмжих” зэрэг улсад тэргүүн туршлага болох хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн анхны аймаг болсон байна.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн