ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛЫН ДАГУУ “МОНГОЛ ТЭМЭЭ-999”-Г ЗОХИОН БАЙГУУЛНА

2016-03-03

2014 оны аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Монгол тэмээ-999” арга хэмжээг зохион байгуулах тухай тогтоол, 2015 оны “Монгол тэмээ-999” дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 1000 тэмээний уралдааныг зохион байгуулах тогтоолыг үндэслэн Өмнөговьчууд 1000 тэмээг уралдуулж гиннесд бүртгүүлэхээр бэлтгэл ажлыг хийж  байна. Аймгийн Засаг дарга Б.Бадраагаар ахлуулсан 4 салбар комисс ажиллаж бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Одоогоор бэлтгэл ажил 90 хувьтай явж байгаа юм. Тэмээний уралдаантай холбоотой зам харгуйг засаж янзлах, бариа гарааг бэлтгэх нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, ирсэн зочид төлөөлөгчдийг байрлуулах болон бусад бэлтгэл ажлыг хийж байна. Тухайлбал энэхүү арга хэмжээтэй холбоотой Даланзадгад хотын Морь барианы талбайн суудал сандал тохижилтын ажлыг хийлээ.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн