Орон нутгийн чанартай авто замыг 2,2 дахин нэмэгдүүлэв

2016-03-16

Өмнөговь аймгийн  дэд бүтцийн хөгжлийг сайжруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж сүүлийн 3 жилд орон нутгийн төсвөөс 63,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Түүнчлэн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2013-2015 онд Баяндалай, Гурвантэс, Хүрмэн сумын чиглэлд 51,05 км авто зам, Улаанбаатар-Мандалговийн улсын авто замын эхлэл болох 4,95 км автозам, Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсэд 3,1 км авто замыг тавьсан байна.

Үүнээс гадна 2013-2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон хандив тусламжийн хөрөнгөөр Ханбогд, Цогтцэций, Гурвантэс, Цогт-Овоо сумдад нийт 13,8 км авто зам тавигджээ. Ийнхүү сүүлийн 3 жилд  орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 72,9 км авто замыг шинээр барьснаар 2012 онтой харьцуулахад 2,2 дахин нэмэгдүүлсэн байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...