"Сум бүрт хүрч үйлчилье" стратеги бодлогын хэрэгжилтийн тайлан танилцуулах уулзалт болов

2016-03-16

“Сум бүрт хүрч үйлчилье” стратегийн үйл ажиллагааны тайлан, үр дүнг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Өмнөговь аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх хүрээнд дархлаажуулалтын чиглэлээр “Сум бүрт хүрч үйлчилье” стратегийг 2014 онд боловсруулан, ДЭМБ-ын санхүүжилтээр 2015 онд амжилттай хэрэгжүүлж ажиллаа. Уулзалтаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, үр дүн, цаашид стратегийг салбар байгууллагууд хамтран олон мэргэжлийн багаар ард иргэдэд хэрхэн хүргэх, стратегийн тогтвортой байдлыг хангаж ажиллах талаар хэлэлцлээ. 
Уулзалт ярилцлаганд санхүүжүүлэгч байгууллага болох ДЭМБ-ын төлөөлөл, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байсан ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны төлөөлөл, орон нутагт амжилттай хамтран хэрэгжүүлсэн Аймгийн ЗДТГ, НХХ, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, ӨЭМТ, Сэврэй, Манлай сумын төлөөлөл, ЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүд зэрэг нийт 35 хүний төлөөлөл оролцлоо. 
Мөн ДЭМБ-н дэмжлэгтэйгээр 2016 онд стратегийг хэрэгжүүлэх ажиллаж байгаа Төв аймгийн ЭМГ-ын төлөөлөл ирж манай аймгийн хэрэгжүүлсэн туршлага, сургамжийг судаллаа.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...