1200 хүүхдийн сургууль, соёл спортын цогцолборыг 9 сард ашиглалтанд оруулна

2016-05-17

Өмнөговь аймаг хүүхэд залуусыг орон нутагтаа чанартай боловсролыг эзэмших орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч сүүлийн жилүүдэд боловсролын салбарт 23,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Түүний тод жишээ бол барилгын ажил нь  ид өрнөж байгаа  1200 хүүхдийн багтаамж бүхий дунд сургууль, хүүхэд залуусын хүлээлт болсон соёл спортын цогцолбор юм. Соёл спортын цогцолборын хувьд Оюу толгой ХХК 50 хувийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхэд цаг хугацаа алдсан тал байгаа ч говь нутгийн хүүхэд залуусын төлөө хөрөнгө оруулалтын ажлыг хийхийг, аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс шаардаж байлаа. Ямартайч ирэх 9 сард 1200 хүүхдийн багтаамж бүхий шинэ сургууль, соёл спортын цогцолборыг  ашиглалтанд оруулах юм байна.

Боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын цөм болсон  тус 2 объект ашиглалтанд орсноор бусад сургуулийн ачаалал багасаж, сургуулийн хүрэлцээ нэмэгдэхийн зэрэгцээ, шинээр ажлын байр бий болно.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...