Өмнөговь аймгийн “ДЗДЦСтанци ТӨХК” орон нутгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах бүрэн боломжтой боллоо

2016-05-26

      Улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар ДЗДЦСтанци ТӨХК” нь  3 mbt шинэ турбиныг суурилуулж угсралт, засварын ажлыг бүрэн дуусгасан байна. Урд жилүүдэд 1 турбин дутагдалтай ажилладаг байсан бол шинэ  турбиныг ашиглалтанд оруулсанаар 2016-2017 онд бүрэн хүчин чадлаар ажиллах юм.  Одоогоор  72 цагийн туршилтын ажил хийгдэж байгаа бөгөөд төвийн бүсээс цахилгаан эрчим хүчээр хязгаарлах тохиолдолд бүрэн цахилгаан дамжуулах боломжтой болжээ. Мөн ДЦС ТӨХК Монгол Улсын эрчим хүчний Яамтай ажиллах гэрээний биелэлтийг “Сайн”үнэлгээтэй биелүүлж амжилттай ажиллаж байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...