ЦОГТЦЭЦИЙ ХАНБОГД СУМД ЗАЛУУЧУУД ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ БОЛСОН БАЙНА

2016-06-02

Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумдад “Залуучуудын хөгжлийн төв” байгуулагдан, залуусыг амьдрах ухаанд сургах 12 төрлийн модул сургалтыг зохион байгуулж, 2014 оноос хойш хүүхэд, залуучуудад чиглэсэн 6 удаагийн хэлэлцүүлэг, 72 төрлийн уралдаан тэмцээн, зохион байгуулж 3000 гаруй хүүхэд, залуучуудад үйлчиллээ. 

Залуучуудын хөгжлийн төвүүдийн дэргэдэх “Нарлаг”, “Хязгааргүй эхлэл”, “Тэмүүлэл”, “Нүүдэл”, “Залуу ээжүүд” зэрэг 14 дэмжих бүлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж зорилтот бүлгийн залуучуудын оролцоог нэмэгдүүлж байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...