Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн багтаамж бүхий 27-р цэцэрлэгийг Цогтцэций суманд барьж ашиглалтанд орууллаа. Энэхүү цэцэрлэг баригдсанаар Өмнөговь аймгийн хэмжээнд 21 дэх цэцэрлэг нь болж байна. Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийж, сурах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэнээр сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 92,9 хувьд хүрчээ. Тус нээлтийн арга хэмжээнд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Жамъянхорол, Боловсрол соёлын газрын дарга Д.Баасанхүү болон сумын удирдлагууд оролцож баяр хүргэж, амжилт хүслээ.
СУМУУД
САНАЛ АСУУЛГА
САЙТЫН ХАНДАЛТ
Өнөөдөр
Энэ долоо хоногт
Нийт үзсэн хуудас
Монгол Улс, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, III баг нутгийн удирдлагын ордон
Утас: 7053-0001
Факс: 7053-2111
e-mail: info@omnogovi.gov.mn