МОБАЙЛ ТЕХНОЛОГИ НЭВТЭРСНЭЭР 7500 ИРГЭН ҮЗЛЭГТ ХАМРАГДАНА

2016-07-28

Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн 400 сая воны санхүүжилтээр 2016-2017 онд Өмнөговь аймагт эрүүл мэндийн мобайл технологийг нэвтрүүлэхээр боллоо. Төслийн нээлт 7 сарын 28-ны өдөр Даланзадгад хотноо болж, Өмнөговь аймгийн удирдлагууд болон ДЭМБ, Солонгос улсын холбогдох төлөөллүүд оролцлоо. Эрүүл мэндийн мобайл технологийг нэвтрүүлэх төсөл хэрэгжсэнээр хүн амын ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдал сайжирна. Уг төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Номгон, Манлай, Гурвантэс сумдын 2500 өрхийн 7500 иргэнийг халдварт болон халдварт бус өвчний үзлэг оношилгоонд хамруулна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн