АХМАДУУДАА ДЭМЖИЖ, АХМАДЫН ХОЛБООТОЙ УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА

2016-08-22

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай  хуульд: Ахмадуудын олонхийн эрх ашгийг хамгаалдаг Төрийн бус байгууллагыг төрөөс санхүүжүүлэн хамтран ажиллах тухай заасан байдаг. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Ахмадын хорооны дарга О.Бадарч нар үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурлаа. Цаашид Засаг даргын дэргэд ахмадын зөвлөл ажиллуулах, гарч буй шийдвэрүүд, ажлын хэсэгт ахмадын төлөөлөл оруулан тэдний санал бодлыг сонсож, ахмадын байгууллагыг дэмжин ажиллахаа аймгийн Засаг дарга Н.Наранбаатар илэрхийллээ. Дашрамд сонордуулахад 9-р сарын 17, 18-ны өдрүүдэд “Олон улсын ахмадын баяр”-ыг Өмнөговь аймгийн Ахмадын хороо зохион байгуулахаар болсон байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн