ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭХ ЗАМААР ИРГЭДЭЭ ДЭМЖИН АЖИЛЛАНА

2016-08-23

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр өнөөдөр гар дээрээс худалдаа эрхлэгч иргэдийг хүлээн авч уулзлаа. Хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэдэд чанартай хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх шаардлагатайг үндэслэн худалдаа эрхлэгч иргэн аж ахуй нэгжүүдтэй харилцан ойлголцож нягт уялдаа холбоотой хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн Эрүүл ахуйн тухай хуульд заасан заалтуудын хүрээнд худалдаа эрхлэх ёстойг гар дээрээс худалдаа эрхлэгч иргэдэд  зөвлөж байсан юм. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайд хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалах, үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэх асуудлыг тал бүрээс нь нарийвчлэн судалж, хамгийн оновчтой хэн нэгэнд хохирол учруулахгүй зөв гаргалгаа шийдэлд хүрч ажиллах тал дээр аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн