450 МВТ-ИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

2016-08-24

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 450 мвт-ийн хүчин чадал бүхий цахилгаан станцыг барьж байгуулах “Таван толгойн цахилгаан станц” төслийн захирал Б.Тэмүүжин болон “ЭНЕРЖИ” ХХК-ний гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр нарын багийнхан аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнх болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, төслийн явцыг танилцууллаа. 450МВт чадалтай Цахилгаан станцын бүтээн байгуулалтыг 2017 оноос эхлүүлэх бөгөөд 4 жилийн хугацаанд хийнэ. Одоогоор цахилгаан станц барих ажил “Таван толгойн цахилгаан станц” төслийн гэрээг байгуулж ажлыг эхлүүлэх шатандаа явж байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...