ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ БОЛОН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ БҮРЭН ХАНГАЖЭЭ

2016-08-27

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнх, Боловсрол соёлын газрын дарга Д.Баасанхүү болон холбогдох албаны хүмүүс 8 сарын 27-ны өдөр аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүдээр орж шинэ хичээлийн жилийн бэлтгэл, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангалттай биелүүлсэн байгаатай танилцлаа. Төвийн буюу Даланзадгад сумын нийт сургууль цэцэрлэгийн өвлийн болоод шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлуудыг 100 хувь хангасан гэж дүгнэлээ. Сургууль цэцэрлэгийн бодит нөхцөл байдалтай танилцахад цэцэрлэгүүдэд нийлүүлж байгаа махны  үнэ  өндөр, шинээр баригдсан  цэцэрлэгт тоглоом, тохижилт дутмаг, зарим цэцэрлэгт техник тоног төхөөрөмжийг засварлах, шинээр авах зэрэг бэрхшээл буйгаа аймгийн удирдлагуудад  илэрхийлж байлаа. Сурагчдын сурч боловсрох өөрийгөө хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, сурах орчинг илүү сайжруулах ёстойг илэрхийлээд сургууль, цэцэрлэгүүдэд тулгамдаж буй асуудлыг хамгийн оновчтой байдлаар түргэн шуурхай шийдвэрлэж ажиллахыг аймгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.  

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн