ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛЧИД УР ЧАДВАРЫН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2016-09-15

Сумдын эрчим хүчний салбарын удирдлага, нягтлан бодогч нарыг онол практик хослосон ур чадварын сургалтанд хамруулаа. Гурван өдрийн турш үргэлжилсэн уг сургалтанд 15 сумын төлөөлөл оролцсон бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, үйлдвэрийн горим ажиллагаа болон шуурхай ажиллагааны систем, зуухны үндсэн болон туслах тоноглол,  тэдгээрийн хийц зориулалт, бүтэц, зуухны ангилал ба шаталтын арга технологи, шугам хоолой, зуухны тоноглолд гарч болох гэмтэл зэрэг онол практик хослосон мэдлэгийг олгосон байна. Сүүлийн жилүүдэд ийм сургалтыг зохион байгуулж байгаагүй энэ удаагийнх анхдагч бөгөөд үр дүнтэй болж байгааг оролцогчид онцолж байлаа.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...