ИРГЭДТЭЙ ХАМГИЙН ОЙР, УЯЛДАА ХОЛБООТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

2016-09-24

Өнөөдөр буюу 9 сарын 24-ийн  Бямба гаригт УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа болон Өмнөговь аймгийн удирдлагууд иргэдийн санал бодлыг сонсож, зарим асуудал дээр хэлэлцэн шийдвэрлэх уулзалтыг хийлээ. Бидний өмнө юу тулгамдаж, юуг хамгийн түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаар иргэдийн санал бодлыг төрийн түшээд болон аймгийн удирдлагууд хүлээн авлаа.

Иргэдтэй санал бодлоо солилцож, хамгийн ойрхон хамтарч ажиллаж чадвал Өмнөговийн хөрсөнд бууж үр дүнгээ өгөх  бодлогын баримт бичгийг боловсруулж чадна. Тиймээс 9 сарын 19-ийн өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл өдөр бүр аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт санал авах салбар бүрийг хамарсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хүн хүний аливааг харах өнцөг өөр. Яг үүнтэй адил иргэдийн дэвшүүлж байгаа саналууд давтагдашгүй өвөрмөц байлаа. Тухайлбал хар зах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвтэй болох, сургууль цэцэрлэг орчмын тоосжилтыг дарах, төрийн албыг хувийн бизнес болгохгүй байх, залуусаа дэмжиж ажиллах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг маш олон саналуудыг дэвшүүллээ.

Иргэдийн дэвшүүлсэн саналыг тодорхой түвшинд тусгаж хамтран ажиллахаа  илэрхийлээд энд хүрэлцэн ирсэн иргэн бүр аймаг орон нутгаа хөгжүүлэхэд гар бие оролцож байгааг онцолж байсан юм.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн