АВСТРАЛИ УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛНА

2016-09-28

Уул уурхай түлхүү хөгжсөн бүс нутгийн хувьд гадаад харилцааг сайжруулж ажлын байрыг нэмэгдүүлнэ. Энэ зорилгын хүрээнд Австрали улсын суурин элчин сайд, Оюу-толгой ХХК-ийн төлөөлөл аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааг сайжруулах уулзалт хийлээ. Түүнчлэн Австрали улсаас манай аймагт хийсэн хөрөнгө оруулалтын ажлыг илүү үр дүнтэй болгоход анхааран ажиллана. Тухайлбал: Өмнөговь аймгийн Политехник коллежийн үйл ажиллагааг сайжруулах, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч удаа дараа хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Түүнчлэн хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах зорилгоор Политехник коллежид элсэн сурагчдын тоог нэмэгдүүлж, чадвартай боловсон хүчин бэлтгэж эргээд ажлын байранд зуучлахад онцгой анхааран ажиллахаар боллоо. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн