2016 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ, МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

2016-09-30

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны 9-р сарын 29-ний ээлжит 2-р хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцүүлэн батлууллаа. Уг хөтөлбөрийг “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, МАН-ын 2016 оны сонгуульд дэвшүүлсэн “Бид хамтдаа хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэслэн боловсрууллаа. Мөн бүх сумдад ажиллаж, аймгийн төвд 11 удаагийн уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж 5000 гаруй иргэдийн саналыг тусгай хуудас болон цахимаар авч нэгтгэлээ. Үйл ажиллагааны хөтөлбөр нь үндсэн 4 бүлэг, 16 зорилт, 166 заалт, тэргүүлэх чиглэлийн хүрээнд 17 дэд хөтөлбөртэйгээр хэрэгжихээр боллоо. Хөтөлбөрийн биелэлтийг жил бүр тооцож, тайлагнаж байхаар тусгасан нь хөтөлбөр биеллээ олж, үр дүнд хүрэх хөшүүрэг болж байгаа юм.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн