ДАЛАНЗАДГАД-БАЯНДАЛАЙ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ 2017 ОНЫ 6 САРД АШИГЛАЛТАНД ОРУУЛНА

2016-10-03

Аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр болон холбогдох албаны хүмүүс Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлд тавигдаж буй 25 км хатуу хучилттай автозамын ажлын явцтай танилцлаа. Одоогоор замын ажил хэвийн явж байгаа бөгөөд 75 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн аюулгүй байдлыг хангах, өдөр тутмын техник хяналтын мэргэжилтнүүд ажиллаж байна. Чанартай, эдэлгээтэй зам тавихад шаардагдах төсөв санхүүг аймаг орон нутгийн зүгээс чирэгдэлгүй шийдвэрлэж, гүйцэтгэгч “Дардан говь” ХХК нь хариуцлагатай ажиллавал 2017 оны 6 сард ашиглалтанд орно.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...