ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТҮР ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

2016-10-24

Сумын ИТХ-ын ээлжит сонгууль 2016 оны 10-р сарын 19-ний өдөр хуулинд заасан хугацаандаа ямар нэг зөрчил маргаангүй хүчин төгөлдөр болж өндөрлөлөө. Даланзадгад сумын хэмжээнд 15206 сонгогч нэрийн жагсаалтанд бүртгэгдсэнээс 8176 сонгогч саналаа өгч санал хураалтын ирц 53,8 хувьтай болсон байна. Тэгвэл өнөөдөр буюу 10 сарын 24-ний өдөр ИТХ-ын төлөөлөгчид түр үнэмлэхээ гардан авлаа. АН-аас  15 төлөөлөгч, МАН-аас 16 төлөөлөгч сонгогджээ.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...