НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД 7916 ХҮНД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ

2016-11-04

Өмнөговь аймгийн Засаг дарга 100 хоногт хийсэн ажлаа тайлагнаж бүх албан байгууллагыг хамруулсан Нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Аймгийн төв болон сумдад 94 төрийн байгууллага, 4 төрийн өмчит компани, 10 гаруй аж ахуй нэгжүүд үйлчилгээ үзүүлсэн байна.

Төрийн үйлчилгээний "Нээлттэй өдөрлөг"-ийн үзэр 45 төрлийн үйлчилгээгээр 7916 иргэн үйлчлүүлснээс 4521 иргэн нь тулгамдсан асуудлаа газар дээр нь шийдвэрлүүлжээ. Түүнчлэн өдөрлөгийн хүрээнд 1424 тараах материал гарын авлагаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэлээ.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...