ТЕНДЕРИЙН УРИЛГА

2016-11-09

                                                                                                                                            Огноо :2016 оны 11 сарын 01

Тендер шалгаруулалтын нэр Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн гадна холбоо, дохиоллын шугамын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2016/65

[Өмнөговь ЗДТГ] эрх бүхий тендерт оролцогчдоос [Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн гадна холбоо, дохиоллын шугамын ажил]–ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 тоот тушаалаар

батласан  “Цахим  тендер  зохион  байгуулах  журам”-ын  дагуу  цахим  худалдан  авах

ажиллагааны системээр зарлаж байгаа тул /www.meps.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй

мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

Тендерт  оролцохыг  хүсвэл  тендерт  оролцогч  нь  тендерийн  баримт  бичгийг

илгээхийн  өмнө  эргэж  төлөгдөхгүй  нөхцөлтэйгээр  [50  000]  төгрөгийг  цахим  систем

ашиглан  төлсөн  байна.  Тендер  нь  түүнийг  нээсэн  өдрөөс  эхлэн  45  хоногийн  дотор

хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилээр

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:2 жилээр, 2014, 2015 он

Борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж : Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: [ “тийм” Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх Б ангилалын тусгай зөвшөөрлийн эрхтэй ]

 

Тендерийн хамт Санал болгож буй үнийн дүнгийнхээ 2 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг [2016 оны 12-р сарын 01-ний 10 цаг 00]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 12 сарын 01-ний өдрийн,10 цаг 10 минут -тнээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Өмнөговь аймаг Нутгийн удирдлагын ордон 1 давхар 114 тоот

 

Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Э.Ганхуяг,

 

Харилцах утас-70530209, 99070185

e-mail:govi_DZ@yahoo.comwww.meps.gov.mn, www.e-procurement.mn

Сэтгэгдлийг ачааллаж байна ...