БАЯН-ОВОО СУМ 35 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭ ЭМНЭЛЭГТЭЙ БОЛЛОО

2016-11-16

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын хуучин эмнэлэг 1981 онд байгуулагдсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд шаардлага хангахгүй асуудалтай тулгарч, шинэ эмнэлэг барих асуудлыг 2016 оны 7 сард эхлүүлж, 11 сарын 15-ны билэгт сайн өдөр 2 давхар, 10 ортой эрүүл мэндийн төвийг барьж байгуулан ашиглалтанд орууллаа. Тус сум нь 1700 гаруй иргэнтэй ба хамгийн холын дуудлага 100 км-т явж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг байна. Шинэ эмнэлэг ашиглалтанд орсноор малчид иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. 

Баян-Овоо сумын 10 ортой эрүүл мэндийн төвийг Оюу толгой ХХК-ны Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьсан байна. Энэ баярт арга хэмжээнд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, нийгэм эдийн засгийн салбар хариуцсан аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал болон холбогдох албаны хүмүүс, уул уурхайн компаниудын төлөөлөл оролцож баяр хүргэж амжилт хүслээ. Шинэ эмнэлэгт тохижилтын тоног төхөөрөмж шаардлагатай ба аймгийн ЗДТГ-аас  төрөх эмэгтэйчүүдийн ор, нярайн дулаацах ширээ, хүчил төрөгчийн өтгөрүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж өгсөн юм.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...