НЯМ ГАРИГ БҮР НИЙТИЙН БҮЖИГ БОЛНО

2016-11-21

Хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, нийтийн биеийн тамирыг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх зорилгоор аймгийн Биеийн тамир спортын газар, Нийтийн бүжгийн спортын холбоотой хамтран  "Өвөл цагийн"  нийтийн биеийн тамирын арга хэмжээг 11 сарын 20-нд Биеийн тамир спортын газарт эхлүүллээ.  Нийтийн цэнгээнт бүжиг 7 хоног бүрийн Ням гаригт Биеийн тамир спортын газрын спорт зааланд зохион байгуулагдана. Нээлтийн үеэр бүжгийн тэмцээнийг зохион байгуулж, шилдэг бүжгийн хамтлагыг шалгаруулсан ба Дунд сайхны 4-р баг тэргүүн байр, Хан уулын 2-р баг дэд тэргүүн байр, Оюутын 7-р баг 3-р байрт тус тус шалгарсан байна.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...