ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫГ БАТЛАМЖЛАВ

2016-12-02

Ард иргэдийн санал хүсэлтийг хүндэтгэж, тэдний сонголтонд үндэслэн аймгийн Засаг дарга 15 сумын Засаг даргыг батламжиллаа. Хуулийн хугацаанд цаг алдалгүй түргэн шуурхай сумдын Засаг дарга нарыг батламжилснаар төрийн ажил үйлчилгээ иргэдэд тасралтгүй хүрэх боломж бүрдэж байгаа юм. Ялангуяа хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан энэ үед ард иргэд, сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах хэрэгтэйг аймгийн Засаг дарга онцолж сумдынхаа Засаг дарга нарыг батламжилсан юм.

Баяндалай сумын Засаг дарга Лхамчогдон овогтой Батбаатар

Баян-Овоо сумын Засаг дарга Очирбат овогтой Мандахбаяр

Булган сумын Засаг дарга Төмөрбат овогтой Мөнх-Алдар

Гурвантэс сумын Засаг дарга Охинбаатар овогтой Баттогтох

Даланзадгад сумын Засаг дарга Түмэннаст овогтой Алтансүх

Манлай сумын Засаг дарга Ганбаатар овогтой Буянхүү

Мандал-Овоо сумын Засаг дарга Цэдэндамба овогтой Санжаа

Ноён сумын Засаг дарга Баяраа овогтой Батболд

Номгон сумын Засаг дарга Цэндоо овогтой Буяндэлгэр

Сэврэй сумын Засаг дарга Бямба овогтой Батсайхан

Цогт-Овоо сумын Засаг дарга Энхээ овогтой Чойжилсүрэн

Цогтцэций сумын Засаг дарга Оргодол овогтой Бадарч

Ханбогд сумын Засаг дарга Бодь овогтой Дэндэвсамба

Ханхонгор сумын Засаг дарга Агваан овогтой Баяр-Эрдэнэ

Хүрмэн сумын Засаг дарга Баттулга овогтой Ганболд нарыг тус тус батламжиллаа.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн