ЗУУЧЛАЛЫН ҮҮРГИЙГ САЙН ГҮЙЦЭТГЭЖ ИРГЭДЭЭ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОНО

2016-12-14

Оюу толгой ХХК-ны Боловсон хүчин бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Майкл Гейвин болон холбогдох албан хүмүүсийг Өмнөговь аймгийн удирдлагууд хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцлаа.

“Оюу толгой” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэхдээ:

1.Ажлын байр нэмэгдүүлэх

2. Орон нутгийн ханган нийлүүлэгчдийг олон болгох

3. Бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана.

Өнөөгийн байдлаар тус компаний нийт ажилчдын 23 хувийг Өмнөговь аймгийн иргэд эзэлдэг. Харин 2026 онд буюу 10 жилийн дараа багадаа 50 хувийг орон нутгийн иргэд эзэлдэг болгоход аймгийн удирдлагууд Оюу толгой ХХК-тай нягт уялдаа холбоотой хамтран ажиллахаар боллоо. 

Түүнчлэн түр болон байнгын ажлыг байрыг нэмэгдүүлэхэд тодорхой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймээс “Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Өрх гэр бүлийг дэмжих” хөтөлбөр, Англи хэлтэй Өмнөговь” хөтөлбөр, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” зэрэг олон хөтөлбөрийг багтаасан. Энэхүү хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааг сайжруулж, ажилгүйдлийг бууруулан, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж 5000 ажлын байрыг бий болгохдоо дараах зүйлсийг онцгой анхааран ажиллана.

Тухайлбал: Мэдээлэл солилцох, хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан иргэдийг ажлын байранд зуучлах, ажлын байрны шаардлага дэндүү өндөр үүнийг эргэн харж харилцан тохиролцох, уурхайд багш, оюутаныг дадлагажуулах, Политехник коллежийн төгсөгчдийг ажлын байраар хангахад хоёр тал тохиролцлоо.

Мөн зарлагдаж буй ажлын байрыг илүү ил тод болгох, тус компаний ажилчдын ихэнх хувийг Өмнөговь аймгийн иргэд эзэлдэг байх тал дээр цаашид анхаарч ажиллахаа аймгийн удирдлагууд онцоллоо.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...