“ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ” УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

2016-12-20

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр уул уурхай эрхэлдэг компаниудын удирдлагуудтай зөвлөлдөх уулзалтыг 12 сарын 19-ний Даваа гаригт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Аймгийн удирдлагууд санаачлан зохион байгуулсан бөгөөд Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, аймгийн удирдлагууд уул уурхайн компаниудын төлөөлөл 30 гаруй хүнийг хамруулж, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ хөгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг хэлэлцсэн юм. Одоогийн байдлаар “Оюу толгой” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна. Уулзалтын үр дүнд цаашид илүү олон компанитай ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ байгуулж дараах 3 асуудал дээр гол анхаарлаа хандуулан ажиллахаар болсон юм.

1.    Уул уурхай дагасан ажлын байрыг нэмэгдүүлж, нийт ажилчдын 50 хувиас доошгүйг орон нутгийн иргэдээс бүрдүүлнэ. Ингэснээр “Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан 5000 ажлын байрыг бий болгож, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

2.    Орон нутгийн компаниудаар ханган нийлүүлэлтийг хийлгэх. Тухайлбал хувцас, хоол хүнс гээд олон зүйлээр орон нутгийн бизнес эрхлэгчид уул уурхайн компаниудад ханган нийлүүлэлт хийх бүрэн чадамжтай байдаг бөгөөд уул уурхай руу чиглэсэн орон нутгийн ханган нийлүүлэгчдийн тоог нэмэгдүүлнэ. Үүний үр дүнд түр болон байнгын ажлын байр нэмэгдэнэ, мөн иргэдийн амьдрал амжиргаа дээшилнэ.

3.    Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хамтран хийж, хөгжил цэцэглэлтээр түүчээ аймгуудын анхдагч болох тал дээр уул уурхайн компаниудтай нягт уялдаа холбоотой хамтран ажиллана.

Уул уурхайн компаниудын удирдлагын түвшинд анх удаа ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ хийж байгаа нь үр дүнтэй болсон бөгөөд цаашид улиралдаа нэг уулзаж гэрээний дагуу ямар ажил хийгдсэн, ямар ажил хийгдээгүй үр дүнгээ хэлэлцэж эргэх холбоотой ажиллаж байхаар боллоо.

Мөн нөлөөллийн бүс, тухайн сумдаас өөр сумдтай хамтран ажиллахаар болов. Тухайлбал Оюу толгой ХХК гэхэд ганц Ханбогд, Цогтцэций сум руу хандаж хамтран ажиллах биш Өмнөговь аймгийн хэмжээнд нөлөөтэй, үр дүнтэй ажлуудыг хийх бол “SGS” ХХК зөвхөн Гурвантэс, Ноён, Сэврэй бус мөн л аймгийн хэмжээнд өргөн цар хүрээг хамарч ажиллана. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд энэ жишгээр бүхий л түвшинд, бүхий л салбарт хамтран ажиллахаар болсон юм.

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллахаа талууд харилцан тохиролцлоо.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн