БООМТ ОРЧИМД ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

2016-12-23

Аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан Ханбогд сумын Хайрхан багийн нутагт орших Гашуун сухайтын боомтын байгаль орчин, дэд бүтэц, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Уг хурлаар цаг үеийн 3 асуудлыг хэлэлцсэн юм.

1.    Гашуун сухайт боомт чиглэлийн замд  хяналт, аюулгүй байдлыг хангах зорилгоор 15 цагдааг ажиллуулж байна. Ингэснээр 400 гаруй хэрэг зөрчлийг илрүүлсэний 16 зөрчил нь архи согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой зөрчил байсан бөгөөд сануулга, торгуулийн арга хэмжээг авч ажилласан байна. Тус зам дагуу цагдаа нарыг ажиллуулснаар замын хөдөлгөөн сайжирсан үр дүн гарсан бөгөөд цаашид гэрээт цагдаагийн тасгийг тогтмол ажиллуулахаар боллоо.

2.    Боомтоор гарч байгаа авто тээврийн хэрэгслээс тодорхой хураамж авч тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, ингэхдээ эрх зүйн хэм хэмжээг гажуудуулалгүй хэрэгжүүлэх хэрэгтэйг ярилцлаа.

3.    Авто тээврийн төвөөс тээврийн хэрэгслийн хяналт, шалгалт үзлэгийг хийсэн бөгөөд шаардлага хангахгүй олон компани байгааг илрүүлж, хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулахыг үүрэг болгосон байна.

Ээлжит хурлаараа дээр дурдсан чухал асуудлыг хэлэлцсэний дээр цаашид үйл ажиллагааг хэрхэн сайжрууах талаар ярилцлаа.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн