ОНЦГОЙ КОМИССЫН ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ

2017-01-03

Өмнөговь аймгийн Онцгой комиссын “Цэцэг өвчний тархалт дэгдэлтийг зогсоох, түүнтэй холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэх” ажлын хэсэг  2017 оны анхны хурлаа өнөөдөр хийж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:

1.    Малын цэцэг өвчин гарсантай холбоотой цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

2.    Адуу, тэмээний уралдаан, малын шилжилт хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хориглох талаар ярилцлаа. 

Өвчлөлийн үед Даланзадгад, Ханхонгор, Номгон сумдын 96 өрхийн 13569 малыг вакцинжуулалтанд хамруулсан ба 8 өрхийн 422 хонийг устгасан байна. Хонины цэцэг өвчний голомтыг алдалгүй, тархалтыг зогсоож чадсан бүх хүнд талархал илэрхийллээ. Нийт 9 байгууллагын 149 хүн голомтод ажилласан байна. 

Хэдийгээр манай аймагт цэцэг өвчний тархалт намдсан ч хил залгаа аймгуудад малын халдварт өвчний дэгдэлт ихсэж байгаатай холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 1-ийг хүртэл адуу тэмээний уралдаан, малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаж ажиллахаар боллоо. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...