ТАЗ зар

2015-04-30

Төрийн албанд анх орох хүсэлтэй байгаа иргэдийн анхааралд

 

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 73  тоот албан бичгийн хавсралт

 

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН СУЛ ОРОН

ТООГ ТӨРИЙН АЛБАНД АНХ ОРОХ ИРГЭДЭЭС НӨХӨХ сонгон шалгаруулаЛТЫН ЗАР

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Өмнөговь аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог төрийн албанд анх орох иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулж авахад энэхүү шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. 

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал  

·          Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

·          Төрийн албаны мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг тус аймгийн Засаг даргын Тамгын газар буюу Нутгийн удирдлагын ордны “Соёлын танхим”-д 2015 оны 12 дугаар сарын 6, 7, 8-ны  өдрүүдэд  09.00-13.00 14.00-18.00  цагийн хооронд бүртгэнэ.

·          Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалт авах хуваарь болон бусад мэдээллийг 2015 оны 12  дугаар сарын 09-ний өдрийн 16.00 цагт мөн танхимд өгнө.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна. Шалгалтын хураамжийг ”Төрийн сан банк АЗДТГ-ын н/с 110051416 тоот дансанд тушаасан баримт авч ирнэ.

Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;

Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

“4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;

Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

Шалгалтын үйлчилгээний төлбөр

 

Жич: Хэрэв 2015-2-5-ны өдөр зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж байсан бол хуучин материалаа авч ашиглаж болно.

 

Дөрөв. Шалгалт авах өдөр

·         Шалгалт 2015  оны  12  дугаар сарын  10-ны өдрийн өглөөний 08.00 цагаас тусгай хуваарийн дагуу эхлэнэ. Шалгалтыг дараах байдлаар зохион байгуулна.

Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

Шалгалтад орох ээлж дарааллыг шалгалт эхлэхээс өмнө Нутгийн удирдлагын ордны Мэдээллийн самбарт байрлуулна. Мөн 12 дугаар сарын  09-ний өдрийн 16.00 цагийн мэдээлэл дээр зарлана. Шалгалт өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

Тав. Цэргийн насны залуучуудын анхааралд

Төрийн жинхэнэ албанд анх орох хүсэлтэй цэргийн нас /2000 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн/-ны залуучууд дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

Цэргийн жинхэнэ алба хаасан, цэргийн дүйцүүлэх албыг биеэр болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тодорхойлолт

Цэргийн жинхэнэ албаны татлагын комиссын эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцээгүй чөлөөлөгдсөн иргэд цэрэгт татагдагчдын анкет, цэргийн үүрэгтний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

Харин 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө 18 нас хүрсэн, түүнчлэн эмнэлгийн магадлагаагаар эрүүл мэндээр тэнцээгүй, хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэнд энэ заалт хамаарахгүй бөгөөд харин нотлох баримтыг заавал авч ирэх ёстой.

Зургаа. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар 89949270, 99539270, 70532871  дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно. Лавлагааг зөвхөн ажлын цагаар өгнө.

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР Өмнөговь аймаг  ТАТАХ