Гурвантэс суманд 100 хүүхдийн цэцэрлэг баригдав

2011-11-03

Cаяхан тус суманд 100 хүүхдийн багтаамжтай хоёр давхар цэцэрлэг шинээр ашиглалтанд оржээ. Энэхүү цэцэрлэгийг барих барилгын гүйцэтгэгч Жи-Жи-Ай ХХК-ийн захирал С. Сэнгэсамба, Гурвантэс Сумын Засаг Дарга О.Баттогтох, “Саусгоби сэндс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Дэйв Бартел нар гурван талт гэрээнд гарын үсэг зурж, барилгын шав тавих ёслолыг өнгөрсөн оны 10 сарын 27-ний өдөр эхлүүлсэн юм. Тус барилгын хөрөнгө оруулагчаар Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби сэндс” компани нийт 427,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн  бөгөөд 2011 оны 10 сарын 27-ний өдөр бүрэн дуусгаж ашиглалтанд өгчээ. Гурвантэс сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Гурвантэс сумын засаг дарга О.Баттогтох, “Southgobi sands” ХХК-ийн удирдлагууд болон аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөгчид оролцож одоо тус цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авч хэвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.