Батмөнх даян хааны хөшөө сүндэрлэлээ

2013-06-24

Монголын төрийг 47 жил барьсан Батмөнх даян хааныг Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт төрсөн гэж судлаачид тогтоосон. Төр барих хугацаандаа монголын төрд дайн дажингүй амар амгалан байдлыг тогтоож, Монголын түүхэнд том хувь нэмэр оруулж нэрээ мөнхөлсөн Батмөнх даян хааны хөшөө Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотын Нутгийн удирдлагын ордоны өмнөх талбайд сүндэрлэлээ.