Улсад 60,9 тэрбум төгрөг төвлөрүүлэв

2012-01-02

Өмнөговь аймаг 2011 онд орон нутгийн төсвөөс улсын төсөвт 60,9 тэрбум төгрөг төвлөрүүлж улсын өмнө хүлээсэн үүргээ 100 хувь хангалттай биелүүлсэн амжилттай хуучин оноо үдэж шинэ онтойгоо золгож байна. Ийнхүү төвлөрүүлсэн мөнгөн дүн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлттэй бөгөөд энэ онд Өмнөговь аймаг улсын төсөвт 118, 8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр хуулинд тусгагджээ. Үүргээ амжиллтай биелүүлсэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс энэ онд хүлээсэн үүргээ биелүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн