Үндсэн чиглэл 91,6 хувьтай хэрэгжлээ

2012-01-05

        Жил бүр аймгийн ЗДТГ-аас Өмнөговь аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэл боловсруулан мөрдөж ажилладаг. Өнгөрсөн жилийн хувьд нийгэм, эдийн засаг, төрийн захиргаа, эрх зүйн бодлогын хүрээнд гэсэн үндсэн гурван чиглэлээр 257 зүйл заалт бүхий үндсэн чиглэл боловсруулж ажилласан бөгөөд оны эцэст 91.3 хувьтай хэрэгжжээ.

Оны өмнөхөн буюу 12 сарын 22-нд болсон аймгийн ИТХ-ын ээлжит 8-р хуралдаанаар Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж, мөн 2012 оны Үндсэни чиглэлийг хэлэлцэн баталсан. 2011 оны Өмнөговь аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдаж хэрэгжсэн хатуу хучилттай авто зам, махны үйлдвэр, хүүхэд залуучуудын соёл спортын цогцолбор, Цогтцэций суманд баригдсан сургууль, цэцэрлэг гэх мэт олон ажлуудыг нэрлэж болно. Энэ жилийн хувьд Өмнөговь аймгийн хөгжүүлэх үндсэн чиглэл мөн дээрх үндсэн гурван чиглэлээр 237 зүйл заалттайгаар боловсруулагдсан бөгөөд Даланзадгад хотод 1200 хүүхдийн сургууль, Цогтцэций суманд 640 хүүхдийн сургууль, 100 хүүхдийн дотуур байр, 144 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд тусгагдсан байна.

Сүүлд нэмэгдсэн