“Нутгийн хишиг” хөтөлбөрийн 200.000 төгрөг олгогдоно

2012-01-06
 

 Өмнөговь аймгийн Ардчилсан намаас хэрэгжүүлж байгаа томоохон хөтөлбөрийн нэг болох “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд орон нутгийн иргэдэд 100 мянган төгрөг олгоод байгаа. Харин үлдсэн мөнгөн дүнг энэ ондоо багтаан ард иргэдэд олгох шийдвэрийг оны өмнө хуралдсан аймгийн ИТХ-аас баталжээ. Хөтөлбөрийн хүрээнд энэ удаад 200.000 төгрөгийг олгохоор төлөвлөж одоогийн байдлаар орон нутгийн төсвөөс 10 тэрбум төгрөгийг арилжааны банкинд байршуулаад байна.

Аймгийн Засаг даргын тамгын газраас “Нутгийн хишиг” хөтөлбөрийг олгох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн иргэд, хөдөлмөрчдийн дунд шилжилт хөдөлгөөн их байгаа учраас Өмнөговь аймгийн харьяат, байнгын оршин суугч, “Нутгийн хишиг” олгогдох журамд нийцэх иргэдийн нэрсийг эцсийн байдлаар гаргахаар ажиллаж байна. Хөтөлбөрт хамрагдах иргэдийн бүртгэлийг бүрэн хийж дууссаны дараа энэ сардаа багтаан олгож эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн