Мах, сүү, гурилны үнэ тогтвортой байна

2013-05-29
Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Статистикийн хэлтсээс Өмнөговь аймгийн хүнсний болон өргөн хэрэглээний гол нэрийн барааны дундаж үнийг долоо хоног бүр судлан мэдээлдэг уламжлалтай билээ. Энэ дагуу 2013 оны 05 сарын 29-ны өдрийн байдлаар 12 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийг судалсан байна. Судалгаанаас үзэхэд бүтээгдэхүүнүүд өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад мах, сүү, гурилны үнэ тогтвортой байгаа гэсэн мэдээлэлтэй байна

МАХНЫ ҮНЭ

2013 оны 05 сарын 29-ны өдрийн байдлаар. Хонины мах 7800, ямааны мах 7000 төгрөгөөр, адууны мах 6500 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Зураг1.Махны үнэ 2013 оны 05-р сар, 7 хоногоор



ГУРИЛ, БУДАА, СҮҮ, ЭЛСЭН ЧИХРИЙН ҮНЭ

2013 оны 05-р сарын 29-ны өдрийн байдлаар  малын шингэн сүүний үнэ дунджаар 2500 төгрөг, элсэн чихрийн үнэ дунджаар 1766.7 төгрөг, цагаан будааны үнэ дунджаар 1766.7 төгрөг, алтан тариа 1-р гурил 900 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Зураг 2. Цагаан будаа, элсэн чихэр, гурилын үнэ, 2013 оны 05-р сар, төгрөгөөр

АВТОБеНЗИН, дИЗеЛИЙН ТҮЛШНИЙ ҮНЭ

2013 оны 05-р сарын 29-ны өдрийн байдлаар дунджаар бензин А-80 1680 төгрөг,  бензин АИ-92 1900 төгрөг, дизелийн түлш 1920 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа нь өмнөх мөн үеийнхтэй харьцуулахад тогтвортой байна.

Зураг 3.Авто бензин, дизелийн түлшний үнэ, 2013 он, 05-р сар, төгрөгөөр



ЯМААНЫ НООЛУУРЫН ҮНЭ

2013 оны 05-р сарын 29-ны өдрийн байдлаар дунджаар 1 кг ямааны цагаан ноолуурын үнэ 60000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа нь өмнөх мөн үеийнхтэй харьцуулахад 5.3 хувиар өссөн байна. 

Зураг 4.Ямааны ноолуурын үнэ, 2013 он, 05-р сар, төгрөгөөр


Сүүлд нэмэгдсэн