ТӨРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

2011-10-06

ТЄРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Хэлтсийн дарга Ш.Бат-Эрдэнэ

Эрхэм зорилго: Аймгийн хэмжээнд төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох бодлогын зөвлөлгөө дэмжлэг үзүүлэх, төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг ерөнхий арга зүйгээр хангаж зохион байгуулах, нутгийн захиргааны  хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн албаны сонгон шалгаруулалтыг явуулах, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа шинжилгээ хийх, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийн явц үр дүнг нэгтгэж тайлагнах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон хууль, тогтоол, дээд шатны болон Засаг даргын шийдвэрийн орон нутаг дахь хэрэгжилтийн биелэлтийг нэгтгэн гаргах, явц үр дүнг Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргад  танилцуулах, холбогдох арга хэмжээ авах санал боловсруулах, Засаг дарга, Тамгын газрын даргыг өндөр мэргэшлийн цаг үеэ олсон зөвлөлгөөгөөр хангах, аймгийн Засаг дарга, Тамгын газрын даргын шийдвэрийг албажуулах, аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, аймагт хэрэгжиж буй үндэсний болон гадаадын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэж хяналт-шинжилгээ хийх, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, төрийн албан хэргийн хөтлөлт, бичиг хэргийн ажил үйлчилгээг зохицуулах, Тамгын газрын хэтийн болон жилийн төлөвлөгөөний биелэлт гаргах, тэдгээрт хяналт-шинжилгээ үнэлгээ хийх,  бүтээгдэхүүн нийлүүлэх болон үр дүнгийн бүх түвшний гэрээ байгуулах, дүгнэх Тамгын газрын тайлан, Засаг даргын илтгэл мэдээллийн төслийг холбогдох хэлтсүүдээр бэлтгүүлж эцэслэн боловсруулах ажлыг Тамгын газрын болон нутгийн захиргааны байгууллагуудыг төрийн захиргааны ерөнхий удирдлага зохицуулалтаар хангах чиг үүргийг тус тус хэрэгжүүлж ажиллаж байна.

Ажлын газрын хаяг: Өмнөговь аймгийн нутгийн удирдлагын ордон 204 тоот өрөө. ЗДТГ-ын Тєрийн захиргаа удирдлагын хэлтэс

 

Утасны дугаар: 99064464, 01532-22111

И-майл хаяг: erdene_shinee@yahoo.com

Сүүлд нэмэгдсэн