“Үерийн усыг хуримтлуулан цөөрөм байгуулах ажлын зураг төсөв боловсруулах ажил”

2012-02-07

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо:  2012.02.02

 

   Тендер шалгаруулалтын нэр:  Үерийн усыг хуримтлуулан цөөрөм байгуулах ажлын зураг төсөв боловсруулах ажил

   Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2012/01

 

           Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Үерийн усыг хуримтлуулан цөөрөм байгуулах ажлын зураг төсөв боловсруулах ажил”-ыг гүйцэтгэх тухай зөвлөх үйлчилгээний битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг 100000 төгрөгөөр худалдан авч болно. Данс: Өмнөговь аймаг Төрийн сан банк Тендерийн хорооны 110051030 тоот данс.

Тендер нь нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй.

Тендерийг 2012 оны 03 сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 03 сарын 03-ны өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.

                   Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

Хаяг:

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Өрөөний дугаар:  213 тоот

Утас 99823626, 99538306