Даланзадгад сумын төвийн ундны усны эх үүсвэрт цэнгэгжүүлэх төхөөрөмж суурилуулах ажил

2012-05-11

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо 2012-05-07

Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн “Даланзадгад сумын төвийн ундны усны эх үүсвэрт цэнгэгжүүлэх төхөөрөмж суурилуулах ажил”

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2012/07

            Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Даланзадгад сумын төвийн ундны усны эх үүсвэрт цэнгэгжүүлэх төхөөрөмж суурилуулах ажил”-ыг гүйцэтгүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

            Тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг 100000 төгрөгөөр худалдан авч болно. Данс: Өмнөговь аймаг Төрийн сан банк Тендерийн хорооны 110051030 тоот данс.

            Тендерийг 2012 оны 06 сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 06 сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минутанд нээнэ.

            Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.