Говийн бүсийн оношлогоо, эмчилгээний барилгын зураг төсөв зохиох ажил”

2012-05-11

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо:  2012.05.01

   Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймаг  “Говийн бүсийн оношлогоо, эмчилгээний барилгын зураг төсөв зохиох ажил”

   Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2012/57

           Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Говийн бүсийн эмчилгээ, оношлогооны барилгын зураг төсөв боловсруулах ажил”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг  урьж байна.

Тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг 80000 төгрөгөөр худалдан авч болно. Данс: Өмнөговь аймаг Төрийн сан банк Тендерийн хорооны 110051030 тоот данс.

 Тендерийг 2012 оны 05 сарын 30-ны өдрийн 13 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 05 сарын 30-ны өдрийн 14 цаг 00 минутад нээнэ.Тендер түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй, “Хосолмол үнэлгээний арга”-аар шалгаруулна

                   Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

Хаяг:

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Өрөөний дугаар:  213 тоот

Утас  99064464, 99538306